|

Израил Сирийн баруун өмнөд нутагт пуужингийн цохилт өгчээ

Израилын Агаарын цэргийн хүчний нисдэг тэргүүд Сирийн нийслэл Дамаск хотоос баруун өмнө зүгт 40 км зайтай газар пуужингийн цохилт өгчээ. SANA агентлагийн мэдээлснээр, пуужингийн цохилтуудыг эзлэгдсэн Голаны өндөрлөгийн талаас Эль-Кунейтра муж дахь Сирийн армийн хэд хэдэн байрлалд өгчээ.  Цохилтын улмаас зөвхөн эд материалын хохирол учирсан бөгөөд хүний амь эрстээгүй байна. Сирийн нутаг дэвсгэр рүү таван пуужин харвасан гэж Дамаскаас нэвтрүүлгээ дамжуулдаг "Sham FM” радио мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр мөн Дамаскийн өмнөд захын Сайид-Зейнаб болон Сахная дүүргийн цэргийн объектууд Израилын АЦХ-ний цохилт өртсөн байна. "Al-Hadath” телевизээр мэдээлснээр, Сирийн армийн талд тулалдаж буй шиит шашинтнуудын "Хезболлах" бүлэглэлийн дөрвөн цэрэг амиа алджээ. Энэ цохилтын үеэр мөн Хужейра, Адлия суурингийн гурван энгийн иргэн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бөгөөд тэдний дунд нэг хүүхэд байсан байна.  

Д.Жаргал