|

Нигерчүүд Фэйсбүүкийг Интернет гэж боддог

 

" Geopoll " судалгааны байгууллагаас Ази болон Африкийн 200 сая хүмүүсийн дунд нэгэн судалгааг авсан байна. Судалгааны багийнхан хүмүүсийн Фэйсбүүк болон Интернетийн хэрэглээний ойлголтын тухай судалгаа авсан бөгөөд Африкийн Нигер болон Индонезоос авсан судалгааны үр дүн сонирхолтой байдлаар гарсан байна. Тодруулбал Индонезоос судалгаанд оролцсон хүмүүсийн арван хүн бүрээс зөвхөн нэг хүн л Фэйсбүүк хэрэглэдэг гэж тогтоосон байна. Харин Нигерт явуулсан судалгаагаар Нигерчүүдийн 65 хувь нь Фэйсбүүкийг зөвхөн интернет гэж боддогоо хэлсэн байна. Харин хоёрдугаар байранд Индонезын 61 хувь нь Фэйсбүүк гэж юу болохыг мэдэхгүйг тогтоосон байна.