Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж буй иргэдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг тоймлон сонирхуулахад,
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жилийн орлого нь 165.9 сая төгрөг. Тэрээр хадгаламжийн дансандаа 1.6 тэрбум төгрөгтэй бөгөөд хувьдаа зуслангийн байшин, байртай аж.
Харин сөрөг хүчин болох АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн орлого нь 22.9 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 296.3 сая төгрөг, хадгаламждаа ямар ч мөнгөгүй гэнэ.
Тэгвэл ШИНЭН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн жилийн орлого 28.5 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 237 сая төгрөг бөгөөд тэрээр хадгаламждаа 31 сая төгрөгөөс гадна 100 хонь, 30 үхэр, хурдан удмын 250 адуутай гэсэн байх юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь "Херо энтертайнмент групп”-ийн 50 хувийг эзэмшдэг ба "Хүлэг контент” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг. Тэрээр 100 сая төгрөгийн хадгаламжтай, өөрийн нийт орлогоо 233 сая төгрөг гэж мэдүүлжээ.
Хотын дарга С.Амарсайхан хадгаламждаа 77 сая төгрөгтэй ба өөрийн орлогоо 83 сая, гэр бүлийн орлогоо 173 сая төгрөг гэж мэдүүлсэн бөгөөд "Оюуны Ундраа групп” ХХК-ийн хувьцааны 24 хувийг эзэмшдэг гэнэ.
Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгээрээ олны анхааралд өртсөн П.Анужингийн хувьд жилийн орлого нь 390 сая төгрөг, 90 саяар үнэлэгдэх нийтийн орон сууцтай. Хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаагаа нэг тэрбум 63 саяар үнэлсэн ба тэрээр 100 сая төгрөгийн газар, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, "Монголкино пикчерс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.
Монгол улсын УИХ-ын гишүүнд горилогч 605 хүнийг хөрөнгө, орлогоороо "М-ойл групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа, Кёкүшюзан Д.Батбаяр, Ш.Адьшаа нар тэргүүлж байна.
Тодруулбал,
27 дугаар тойрогт нэр дэвшиж буй "М-ойл групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаагийн нийт хөрөнгө, орлого нь 172 тэрбум 120 төгрөг,
27 дугаар тойрогт нэр дэвшиж буй Кёкүшюзан Д.Батбаярын нийт хөрөнгө, орлого нь 94 тэрбум 982 сая төгрөг,
16 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ш.Адьшаагийн нийт хөрөнгө, орлого нь 44 тэрбум 824 сая төгрөг,
19 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Тордайн Ганболдын нийт хөрөнгө, орлого нь 30 тэрбум 987 сая төгрөг,
23 дугаар тойрогт нэр дэвшиж буй Б.Батболдын нийт хөрөнгө, орлого нь 29 тэрбум 278 сая төгрөг,
26 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ж.Ганбаатарын нийт хөрөнгө, орлого нь 28 тэрбум 690 сая төгрөг,
13 дугаар тойрогт нэр дэвшиж буй Д.Өнөрболорын нийт хөрөнгө, орлого нь 27 тэрбум 965 сая төгрөг,
28 дугаар тойрогт нэр дэвшиж буй Ц.Эрдэнэчулууны нийт хөрөнгө, орлого нь 26 тэрбум 281 сая төгрөг,
25 дугаар тойрогт нэр дэвшиж буй Д.Сүндийгийн нийт хөрөнгө, орлого нь 25 тэрбум 683 сая төгрөг,
17 дугаар тойрогт нэр дэвшиж буй Х.Батсайханы нийт хөрөнгө, орлого нь 15 тэрбум 686 сая төгрөг байна.
Ж.Тэмүүжин
Эх сурвалж: Guren.mn