|

ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лаборторид хийсэн 328 шинжилгээний хариу "сөрөг" гарчээ

2020.07.09-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 328 /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ. Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүн, 2020.07.08-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүн, Ажиглах байранд тусгаарлагдсан 29 хүн /давтан/, Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн, Тандалт судалгааны зорилгоор СХД, ЧД, СБД-ийн нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цуглуулсан сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.  2020.07.10-ны 01:00 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 зорчигч ирсэн байна.  Эдгээр зорчигчдоос дөрвөн хүнийг ХӨСҮТ-д, таван хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг ажиглах байруудад тусгаарлажээ. Мөн 42 настай жирэмсэн эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охинтой болсон бөгөөд өдгөө ХӨСҮТ-д эмч нарын хяналтанд байгаа аж. Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 3050 хүн байгаа ба өчигдөр шинээр 341 тусгаарлалтанд орсон бол, 286 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 227 байна. Үүнд:

-ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 197 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 30 хүн хамрагдаж байна.
-Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр оноштой гурван хүн байна.
-Мөн жирэмсэн 1, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам