Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт их хэмжээний бороо орсны улмаас хот доторх болон Дархан Сэлэнгэ автозамд эвдрэл үүссэн байна.
ТодруулбалДархан-Сэлэнгэ чиглэлийн А 0402 дугаартай улсын чанартай авто замын 61-63 км-т замын зорчих хэсэгт ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн.Энэ нь Сэлэнгэ аймгийн Баянхараат сумын нутаг дахь Шарын голын гүүрнээс Орхон сумын хаалга орчимд аж.Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан шаардлагагүй тохиолдолд тус замаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Сэргээн засах ажлыг "Сэлэнгэ АЗЗА”ТӨХК-ийн шуурхай хэсэг эхлүүлсэн ажээ.
ТүүнчлэнДархан сумын 6-р багийн хороолол доторх авто зам,уулын үер бууж гуу жалга үүсэжгэр хороолол дахь шороон зам үерт автаж ус ихтэй байгаа тулбайгаа тул та бүхнийг анхаарал болгоомжтой байхыгмэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Мөн07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө их хэмжээний бороо орсны улмаас Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалангийн хэсэгт дулааны шугамыг хийх явцад үерийн далангийн хамгаалалтын бетоныг хэвийн байдалд буцаан оруулаагүйн улмаас айлын хашаа дамнан хороолол дундах замын доогуур дулааны шугамын трассыг дагаж үерийн ус орж, авто зам цөмрөх аюул үүссэн тул засварын ажлыг дуусах хүртэлх хугацаанд хавсралтад заасан зураглалын дагуу хэсэгчлэн түр хаасан байна.Дулааны шугамын дагуу үүссэн эвдрэл гэмтлийг холбогдох хууль журмын дагуу чанартай засварлаж дуусгахыг "Эс энд Эй” ХХК-д даалгажээ.