ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 3-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд БНСУ болон Франкфуртаас ирсэн иргэдийн давтан шинжилгээ хамаарч байгаа. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмч ажилчдын шинжилгээ хамаарч байгаа юм. Эдгэрч гараад сувилалд байгаа долоон иргэнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 293 бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна” гэв.