Дархан-Уул /МОНЦАМЭ/.Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн Муза-15" наадмын Академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болсон. Тус наадамд Дархан- Уул аймгийн Залуучууд театрын ерөнхий найруулагч М.Цогт "Гэгээн муза-15"Олон улсын театрын наадамд ЖерарПресгурвикийн "Ромео, Жульетта" хөгжимт жүжгээр "Хүндэт муза"хүртсэн болнэг хүнийбуюу "Моно”жүжгийн төрөлд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын бүтээл"Хайрт минь энэ бол ердөө л эхлэл" жүжгийн Любагийн дүрээрЧ. Дунгаамаа "Гэгээн муза -15" наадмын "Шилдэг залуу уран бүтээлч" тус тус хүртсэн билээ.
Мөн туслах зураач Монгол Улсын СТА Х.Амартүвшин, Дуучин Д.Бибиш, Б.Отгонжаргал, Э.Эрхэмбаяр нар нэр дэвшсэн юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Насанбат"Гэгээн муза”-ийн эзэд болонтуснаадамдоролцсон уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж мөнгөн шагнал, талархал гардууллаа.
Дархан-Уул аймгийн Залуучууд театр нь ирэх жил 45 жилийнхээ ойг тэмдэглэх бөгөөд нийтдээ 7 анги, 100 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчтай.
Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг энэхүү наадмыг Олон улсын театрын өдрөөр, 2003 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд Дарханчуудын тав, зургаа дахь Гэгээн муза юм.