|

Инженерийн шугам сүлжээ, Дэд бүтцийн салбарын удирдлагуудтай уулзав

Инженерийн шугам сүлжээ, Дэд бүтцийн салбарын удирдлагуудтай уулзав Инженерийн шугам сүлжээ Дэд бүтцийн салбарын удирдлагуудтай аймгийн Засаг дарга А.Энхболд цаг үеийн асуудлаар уулзалт хийлээ. Уулзалтад "Дархан ус суваг” , ДДЦСтанц , Дархан дулааны сүлжээ, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ,Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцож 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажлын явцын талаар мэдээлэл өгөв.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 292,293 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар өвлийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээний байгууллагууд графикийн дагуу ажилласан байна.

Эрчим хүчний үйлдвэрүүдийн их засвар, техник зохион байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Өвлийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан гэдгийг уулзалтын үеэр хэлж байсан. Уулзалтаар зарим тулгамдсан асуудлыг ярив. Дээрх байгууллагуудад нийтлэг нэг асуудал бол айл өрх, төсвийн байгууллагуудаас авах өр авлага хуримтлагдсан гэдгийг хэлэв.

Түүнчлэн "Дархан ус суваг” ХК-ийн тухайд: Киви зочид буудлын өмнөх шугам аваарын байдалтай байна. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төвийн бүсийн салбарын зүгээс Дархан хотод байрлах 6 дэд станцын харуул хамгаалалт, камержуулалтыг хөндөн ярив. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга сард нэг удаа инженерийн шугам сүлжээний байгууллагуудын мэдээллийг сонсож , зөвлөлдөх уулзалтыг хийхээр тогтлоо.