|

Дархан-Уул аймгийн Ардчилсан нам сонгуульд оролцох нь хууль зөрчиж байгаа юу

 

Дархан-Уул аймгийн Ардчилсан нам хоёр даргатай, түүнийг дагаад хоёр тамгатай нь сонгогч олон түмнийг будилуулж гүйцлээ. Энэ асуудал нь Сонгуулийн тухай хуульийн 121.2-т заасан "Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна” гэсэн заалт Дархан-Уул аймгийн тухайд ноцтой зөрчигдөж, маргаантай байдал буюу хүчин төгөлдөр бус гарын үсэг сонгуульд оролцох хүсэлтэд зурагдаж, хүчингүй тамга дарагдах магадлал өндөр байна.

Ийм байдлаас гарахын тулд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын жирийн гишүүд намын төв байрандаа очиж суулт хийж өлсгөлөн зарласан тухай мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүүссэн намын удирдлагын будилаан, намын тамганы жинхэнэ эзэн тодортол Улсын Их Хурал болон Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцуулах эсэх асуудлаар Монгол Улсын СЕХ, Үндэсний Аудитын Газар хянаж, бүртгэхээс татгалзах нь үнэнд нийцэх болов уу.