Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 19680 хүнд шинжилгээ хийхэд хавьтлын 12 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатарт 7 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан ойрын хавьтлын 5 хүн. 2 нь ХӨСҮТ-д ажиллаж байсан ариутгагч. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 96 болж байна.
Сэлэнгэд 4 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 3 нь гэр бүлийн хүмүүс. Нэг нь эмнэлгийн ажилтан. Дархан-Уул аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүний тандалт судалгааг хийж байна.
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 193
- Орхон 24
- Улаанбаатар 84
- Дорноговь 21,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 831, эдгэрсэн 365, эмчлэгдэж байгаа 457 байна. Үүнээс 374 хөнгөн, 75 хүндэвтэр, 5 хүнд, 3 маш хүнд байна” гэлээ.