|

Тэргүүний ажилтнуудад шагнал гардуулав

 

 

Тэргүүний ажилтнуудад шагнал гардуулав

 

2020 онд Дархан-Уул аймагт нийт гэмт хэргийн гаралт 540 буюу өмнөх оны мөн үеэс 26.9 хувиар буурсанүзүүлэлттэй байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажиллаж бусдыгаа хошуучилсан тэргүүний байгууллага, мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өөрийн мэргэжлийн ур чадвараа дайчлан, манлайлан ажилласан тэргүүний ажилтнуудад шагнал гардууллаа.

2020 оны шилдгүүдэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Насанбат шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Үүнд "Тэргүүний байгууллага”-аар "Тэс петролиум” ХХК, "Шинэ амьдрал” ТББ, "Тэргүүний хамтарсан багаар”-аар Дархан сумын 8 дугаар багийн Хамтарсан баг, Дархан сумын 13 дугаар багийн Хамтарсан багийг тус тус шалгарууллаа.

"Тэргүүний салбар зөвлөл”-өөр Б.Хулан даргатай Орхон сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг тодрууллаа. Мөн хууль хүчний болон холбогдох байгууллагын 12 ажилтан, албан хаагчийг шагнан урамшуулсан юм.