ХСҮТ-ийн 11 эмчийн бүрэлдэхүүнтэй баг Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд Дархан-Уул аймагт 5 дахь өдрөө ажиллаж, хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж байна. Эмэгтэйчүүдийн хавдар, толгой хүзүүний хавдар, ерөнхий мэс засал болон хөнгөвчлөх эмчийн үзлэг, ЭХО оношилгоо, дуран оношилгоо, эс судлалын шинжилгээ гэсэн оношилгооны эмч нар ажиллаж байна. Үзлэг оношилгоо өнөөдөр өндөрлөнө.