Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөсМэргэжлийн хяналтын газар,Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн ЗДТГ-ын гүйцэтгэх албан тушаалын 28 орон тоон дээр Төрийн албаны тусгай шалгалт буюу албан тушаалын сонгон шалгаруулалтыгзохион байгууллаа.
Дээрх байгууллагуудын зарлагдсан орон тоон дээр нийт 29 иргэн шалгалт өгсөн аж.Тусгай шалгалт өгч байгаа иргэдийн 70гаруйхувь нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэдажээ. Харин30орчимхувь нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчидшалгалт өгсөн байна.
Шалгалтад оролцож байгаа иргэд хууль эрх зүй, дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх, монгол хэлний яриа болон бичгийн чадвар гэсэн 4 төрлийн шалгалтыг сорилоор, багаар ажиллах чадварын шалгалтыг ярилцлагаар өгчээ. Нийт шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан иргэн албан тушаалд нэр дэвших эрхтэй болохаж.
"Ковид-19”цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 01 дүгээр сарын 28-нд болох байсан шалгалтнайм хоног хойшилж ийнхүү болсон байна.Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлөөс аймгийн МХГ, ЭМГ-тай хамтран "Од" цогцолбор сургуулийн "А" байранд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, гурван ээлжээр нэг танхимд таваас илүүгүй хүнийг оролцуулан зохион байгуулсан ажээ.