|

Үе мөчний өвчин 15-20 жилийн дараа архагшиж, илэрдэг

 "Өвдөгний нүдээр хатгалаа”, "Өвдөгний үеэ солиуллаа”, "Өвдгөнд яс ургалаа” гэх зярих хүнтэй та сүүлийн үе нэлээд таарсан байх. Учир нь энэ төрлийн өвчин манай улсад төдийгүй дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь уг өвчнөөр шаналж байгаа эмч, мэргэжилтнүүд онцолж байна.  Тиймээс өнөөдрийн эрүүл мэнд булангаар өвдөгний үеэр өвдөх архаг, хууч өвчнөөс хэрхэн сэргийлэх, яаж эмчилэх талаар "Алтан хүн” эмнэлгийн захирал, Клиникийн профессор Ц.Баянбилэгтэй ярилцлаа.  

-Сүүлийн үед иргэдийн дунд өвдөгний үеэр өвдөх асуудал нэлээд түгээмэл болсон. Энэ өвчлөл ер нь юунаас үүдэлтэй вэ?

Учир хүүхэд байхдаа нь үе мөчий өвчин хоолойн ангина, гуйлсан булчирхайн үрэвсэл, амны хөндийн өвчлөл, хамар хоолойн үрэвсэл, шүд цоорох, хорхойтох зэрэг өвчний үед амьсгалын замаар дамжиж бактери, халдвар хүний биед ордог. Халдвар хүний бие орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилал устгаж эхэлдэг. Үе хоорондийн шингэнийг бүрдүүлэгч эс, мөгөөрсийг гэмтээж, устаснаас үүдэж үе хооронд өвчин  үүснэ.

 -Үе мөчний өвчлөл их нуугдмал шинж чанартай өвчин. Эхэн үедээ огт мэддэггүй. Тухайн хүн 15-20 магадүй түүнээс илүү олон жил өвдөж байж сая өвдөгний үеэр өвдөлт мэдрэгдэж архагшсан үедээ илэрдэг. нуугдмал шинж чанартай өвчин. Өнөөдөр ихэнх хүмүүс 50 нас хүрээд зөвхөн өвдөгний үе гэлтгүй тохой, ууц нуруу, мөр, нурууны үе гарын бугалга тэр бүү хэл хөл, гарын жижиг үеүүд хүртэл шархирч үе мөч нь өвдөж эхэлдэг. Энэ нь тухайн хүн хүүхэд байхаасаа өвдөж эхэлсэн гэсэн үг. Учир хүүхэд байхдаа нь үе мөчий өвчин хоолойн ангина, гуйлсан булчирхайн үрэвсэл, амны хөндийн өвчлөл, хамар хоолойн үрэвсэл, шүд цоорох, хорхойтох зэрэг өвчний үед амьсгалын замаар дамжиж бактери, халдвар хүний биед ордог. Халдвар хүний бие орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилал устгаж эхэлдэг. Үе хоорондийн шингэнийг бүрдүүлэгч эс, мөгөөрсийг гэмтээж, устаснаас үүдэж үе хооронд өвчин  үүснэ. Энэ нь өнөөдөр үе мөчний  архаг өвчинд хүргэж байгаа юм. Манай монголчууд өөрсдөө ярьдаг биздээ хоолойн ангина үе мөчинд нөлөөлж байна гэж. Үүнийг мэддэг хэрнээ яагаад нөлөөлөх болсон шалтгааныг тэр бүр мэддэггүй. Мөн энэ өвчний хамгийн гол нөлөөлөх шалтгаан нь шүдний үрэсэл буюу хохойтох, цоорох явдал. Өнөөдөр  ЕБС-ийн нэг ангийн хүүхдүүийн 75-80  хувь нь шүд цоорхой, хорхойтсон байна. Энэ бодит тоо шүү. Түүнийг бүрэн эмчлээгүй хор уршиг нь 20, 30  жилийн дараа гарч байна. Эцэг, эхчүүд хүүхдийн нь шүд өвчихсөн, хорхойтох юм уу  цоорхой байхад авахуулах, ломбо тавиулаад өнгөрдөг. Энэ нь өнгөн хэсгийг эмчилээд цаана буйланд байгаа үрэвсэлд нөлөөлж чаддаггүй. Тиймээс л үе мөчний өвчин хожуу илэрч байгаа юм. Өвдөгний үений дотор талд хуруу дарам цэгт хатгаж өвдөх, өвдөгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж хавдсан юм шиг санагдах, шилбэ даган хавагнах, шилбэ хонго орчимд юм орсон юм шиг болно. Шөрмөс татах, халуун оргих буюу хүйтэн оргих, янгинах, өвчин намдаах эмэнд түр дарагдаж дахин давтан өвдөх, явах,босох, суух, жийх, атийлгахад хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн байдаг. Иймээс эмчид хандаж үзүүлэх нь хамгийн зөв. 

-Өвдөгний үеэр өвдсөн тохиодолд ямар эмчилгээг хийлгэх хэрэгтэй вэ. Сүүлийн үед өвдөгний үений шингэн нөхөх зориулалтай тариа хийдэг болсон. Энэ нь хэр үр дүнтэй байдаг юм бол?

-Тухайн хүний зовиур шаналгаа зургаан cap буюу түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг. Тодруулж хэлбэл байнгын зовиур шаналгаатай, өглөө босоход хөшдөг, өдөржингөө зовиур нь хадгалагдаад байдаг, доголдог, таяг тулдаг, шат уруудахаар заавал шатнаас барьж буудаг гэхмэчилэн ямар нэгэн байдлаар өөрийгөө чөлөөтэй авч явах боломжгүй, хүний дэмжлэг шаардлагатай болчихсон, цаашаа энэ байдал нь тухайн хүнийг чөлөөтэй ажиллаж амьдрахад нь саад учирч, мухардмал байдалд хүргэсэн тохиолдлыг хэлнэ. Энэ байдлаас гаргахын тулд л үенд нь тариа хийдэг юм. Үе мөчний өвчний үед шат дараалалтай эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй. Зарим хүмүүсийг харж байхад өвчин намдаах зориулалттай эм, тос болон тосон түрхлэг түрхэж янз бүрийн арга авч хэрэглэж байдаг. Энэ нь зөвхөн түр хугацааны арга бөгөөд дахин сэдрэх нь элбэг. Тиймээс үнэхээр таны өвдөг болон нуруу, мөр, тохойны үеэр өвдөөд байгаа бол магадгүй маш олон жил зовиуртай байгаа бол даруйхан шат дараалалтай тариа хийлгэх  шаардлагатай. Ер нь үе мөчний архаг өвчний үе дөрвөн үе шаттай эмчилгээ хийдэг.  Энэ нь үе хоорондын шингэнийг нөхдөг тариа. Шингэн нөхөх энэ тариаг зургаа болон түүнээс дээш сараар өвдсөн хүмүүс илүү хэрэглэдэг. Үзлэг, шинжилгээнд орсны дараа эмчилгээг хийлгэвэл илүү үр дүнтэй. Нэгдүгээр үе шатны эмчилгээ нь  үе нь дотор Алфлутон тариаг тариж өгдөг. Үүнийг үений шар ус гэж нэрлэдэг. Энэхүү тариаг хийхэд тухайн хүний биеийн байдлыг харгалзан үзээд хоёр янз хийдэг л дээ. Хоёрдугаар шатны эмчилгээ буюу Дексаметазон тариаг мөн өвдөгний үе хооронд тарьдаг. Энэ нь нэгдүгээр шатны тариатай нэг үйлчилгээтэй хэдий ч үр дүнг нь илүү удаан хугацаанд барих чадвартай гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, өвчнийг дахин сэдрээхгүй байх хугацааг уртасгаж өгч байгаа юм. Дараа нь гуравдугаар шатны эмчилгээ Nyal  буюу шилэн хүчлийн натри. Энэ нь цэлцэгмүүр шиг тариа бөгөөд биологийн гаралтайгаар онцлог. Энэ нь өвдөгний үе хооронд байдаг жийргэвчийг орлодог. Нэг үгээр хэлбэл, тэр жийргэвчийг тарианы аргаар тавьж өгч байгаа юм.

-Эдгээр тариа хүнд бүрт тохирох уу. Үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?

-Эмчилгээ хийлгэхийн мөн өвчтөн эмчийн үзлэгт орж тодорхой хэмжээний шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Учир нь тухайн хүний цусны даралт, сахарын хэмжээ хэргийг харгалзан үзнэ. Үе мөчний эмчилгээ хийнэ. Эдгээр тариан Герман, Орос, Австриас орж ирдэг. Манай улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй эм бий. Нэгдүгээр шатны эмчилгээ буюу үений шар усан тарилгыг тарихад 12 хоногийн дотор тухайн хүний өвчний зовиурыг 85-90 хувь намдаана. Арван хоёр хоногийн эмчилгээ нийтдээ 250 гаруй мянган төгрөг болдог юм. Энэ нь дундаж үнэ бөгөөд тухай нь эм аль улсын гэдгээсээ шалтгаалж үнэ, өртөг нь өөр өөр байна.

-Өвдөгний үе солиулах нь тариа хийлгэснээрээ илүү үр дүнтэй байх уу?

-Сүүлийн үед үе мөчний архаг өвчтэй хүмүүс өвдөгний хиймэл үе тавиулах нь ихэссэн. Энэ нь нэг талаасаа зөв л дөө гэхдээ өөрийн юм шиг сайн үр дүн өгөх нь дутмаг байдаг. Учир нь хиймэл үе тавиулсан тохиолдолд хальтарч унаж болохгүй, хамаагүй хурдан түргэн хөдөлгөөн хийж явахад төвөгтэй. Түүнчлэн эдийн засгийн хувьд өртөг өндөр. Нэг өвдөгний хиймэл үе солиулахад долоон сая, хоёр өвдөг нийлээд 14 сая болдог. Энэ дундаж үнэ. Тиймээс иргэ тэр бүр хийлгэж чадахгүй. Нөгөө талаар мэс заслын аргаар хийдэг болохоор тухайн хүний биеийн эсэргүйцлээс шалгаалан эдгэрэх хугацаа өөр өөр байдаг юм. Миний бодлоор тариа хийлгэх нь илүү үр дүнтэй.  

-Ардын аргаар эмчлэх боломжтой юү?

-Аливаа өвчин хүндрээгүй тохиолдолд эм уухгүйгээр ардын аргаар эдгэрэх боломжтой. Үе мөчний өвнийг уламжлалт аргаар эмчлэх боломжтой хэдий ч хүндэрсэн тохиодолд учир дутагдалтай. Учир нь уламжлалт шинжлэх ухаан гэдэг европ үеийн шинжлэх ухаанд тулгуурлаагүй байдаг. Европ шинжлэх ухаан нь батлагдсан нотлогдсон байдгаараа илүү үр дүнтэй. Сүүлийн үед хүмүүс энэ өвчний талаар ойлголтгүйгээс болж, өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх, үендээ янз бүрийн тариа хийлгэдэг болж. Буруу эмчилгээ хийлгэснээс үений өвчин нь даамжирч, мэс заслын эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй байдалд орж байна. Иймээс уг өвчнөөс эрт хамгаалж, урьдчилан сэргийлж зөв эмчлүүлсэн тохиолдолд ямар нэгэн хүндрэл үүсэлгүй бүрэн төгс эмчлэгдэх боломжтой өвчин юм.  Мөн эмч эмнэлэгт хандаж эмчлүүлэхээс гадна өвчний байдалд тохируулан дараах ардын эмчилгээний аргуудаас сонгон хэрэглэж болно. Өвдөгний архаг өвчнөөс болж өвдөг сэрүүн хүйтэн оргиж өвдөхөд хөх давс 500 г-ыг төмөр тогоонд хуурч тостой бараан өнгийн бүсээр баглаж 15 минут халуун жин тавих, нарийн ширхэгтэй элсийг хуурч орлуулан хэрэглэж болно. Хятад нунтаг шар буурцаг 100 грамыг Сэндэн модны ханд буюу илжигний ясны шөлөөр зуурч өвчтэй яс ургалттай хэсэгт тавибал тус болдог. Хэрэв сэндэнгийн ханд буюу илжигний яс олдохгүй бол Фүүр цайг давс цуутай адууны ясны шөлөөр зуурч 20 минутаар 10 хоног биеийн байдалдаа тохируулан тавьж болно. Халуун оргиж өвдвөл анжисны хүйтэн төмөр буюу мөсөөр 10-15 минут  жин тавина. Нойтон хар шавгийг цайны ууранд нүдэж үрэвсэлтэй хэсэгт шавж 3-4 цаг байлгах зэрэг ардын эмчилгээний аргууд бий.   

Тухайн хүн 15-20 магадүй түүнээс илүү олон жил өвдөж байж сая өвдөгний үеэр өвдөлт мэдрэгдэж архагшсан үедээ илэрдэг. Үе мөчний өвчин уугдмал шинж чанартай.  

-Танайд хэд орчим насны иргэд энэ төрлийн үйлчилгээ авч байна вэ. Зарим иргэд хөдөлгөөн дутагдсаных гээд гүйх, алхах зэрэг гэрийн нөхцөлд эмчлэх гэж үздэг энэ нь хэр үр дүнтэй, бодит вэ?

-Манайхан нэг сул тал бий. Энэ нь бие өвдлөө өөрийнхөөрөө оношлоод эмчлээд явчихдаг. Энэ нь шууд утгаараа буруу биш л дээ. Гэхдээ мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв алхам. Хөдөлгөөн дутагдсанаас үе хоорондын өвчин үүсдэг. Гэхдээ энэ өвчин үүссэн байна гэдэг нь өөрөө асуудалтай байгаагийн илрэл. Тиймээс дарай эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх ёстой.  Энэ өвчин насжилыг дагалдан бараг бүх хүнийг дайрч өнгөрдөг. Тухайлбал, 40-50 насныханд 40-60 хувь, 50-60 насныханд 60-70, 60-70 насныханд 70-85, 70-аас дээш насныханд 85-100 хувь нөлөөлөн хүнд, хөнгөн адил бус хэмжээгээр нэрвэгддэг боловч үүнээс хагас хувь нь ямар нэгэн байдлаар өвдөж шаналан эмчилгээнд хамрагддаг бол нөгөө хагас хувь нь нэг их тоохгүй зөвхөн насжилын хам шинжийн төдийд илэрдэг. Ийм учраас энэ өвчнийг насжилын чанартай үений архаг үрэвсэл гэж нэрлэдэг. 

-Үе мөчний өвнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ер нь үе мөчний өвчин тусчихаад дараа өндөр өртөгөөр эмчилгээ хийлгэж эдийн засгийн дарамтад орж байснаас одооноос бүр бага байгаасаа л анхаарч байх ёстой. Учир нь хэн ч байсан та хоолой, амны хөндийгөө үрэвсүүлэхгүй байх нь хамгийн чухал. Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдийн чинь шүд хорхойтох, цоорохоос сэргийлж тогтмол амны хөндийн ариун цэврийн сайтар сахиж байх хэрэгтэй. Бид өдөр тутамдаа хэрэглэдэг тамедины уусмал, давстай, содатой усаар  шүдээ цайлж, угааж байх ёстой. Мөн шүдний ОО маш бага хэмжээтэйгээр дангаар нь аманд нь хийлгэж байх шаардлагатай. Энэ ОО нь тухайн хүүхдийн амны хөндийд байгаа бактери, халдварыг цааш дамжуулахгүйгээр устгаж өгдөг. Ер нь амны хөндийн бактери 6,5 хувийн хүчиллэг сул шүлтлэг орчинд үржидэг. Өвчин үүсэх гол шалтгаанаас зайлсхийх, насжилыг дагалдан ирж болзошгүй өвчнөөс сэргийлж, тодорхой арга зуршлыг бий болгох, гарын үзүүрт хэрэглэгдэх эмчилгээний арга туршлагыг сурч эзэмших, туршлагатай мэргэжлийн эмч эмнэлэгт хандан системтэй эмчилгээ хийлгэх нь чухал. 

-Танай эмнэлэг хэдэн жил үйл ажиллагаа тогтвортой явуулж байна вэ? 

-"Алтан хүн” эмнэлэг 2000 онд байгуулагдсан. Өнөөдрийг  хүртэл 17 жил үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Нийт 12 ажилтантай үүнээс  зургаан нарийн мэргэжлийн мэргэсэн эмч. Үе мөчний архан өвчнөөс гадна мэдрэл, хүүхэд, дотор, эмэгтэйчүүд, халдварт гэсэн төрлөөс эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс үе мөчний архаг өвчлөл дээр голлож ажиллаж байна.  

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Цэлмүүн