|

АНУ руу хууль бусаар нэвтрэхгүй байхыг цагаачдад уриалжээ

 

 

АНУ руу хууль бусаар нэвтрэхгүй байхыг цагаачдад уриалжээ

 

Улс орнуудаас тэр дундаа Мексикээс хууль бусаар хил нэвтрэхгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цагаачдад уриалжээ.

Мексиктэй залгаа хилд саатуулагдсан цагаачдын тоо огцом өсөж байгаатай холбогдуулан тайлбар хийхийг Ж.Байденаас хүсэхэд тэрбээр ийнхүү уриалсан байна. Энэ бүхнийг хууль бус цагаачидтай хэтэрхий зөөлөн хандсаны үр дагавар гэж үзэхгүй байгаагаа Ж.Байден мөн илэрхийлэв.

Төв Америкийн орнуудаас ирэх хууль бус цагаачдын тоо сүүлийн хорин жилийн хугацаанд байгаагүй дээд хэмжээнд хүрч магадгүйд бэлтгэлтэй байх хэрэгтэй хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Өмнө нь Ж.Байден Америк, Мексикийн хилд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон онц байдлыг цуцалсан билээ.