Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монголын Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай уулзаж, залуучууд ахмадуудаа хүндлэн ахмадуудаасаа суралцах, ахмад болон залуу үеийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, санал солилцов.
Дашрамд сануулахад, энэ жил Монголын Залуучуудын холбооны 100, Монголын Ахмадын холбооны 90 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс ойн жилүүдэд хамтран зохион байгуулах ажлуудынхаа талаар мөн ярилцлаа.
Ингээд ахмадууд, залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах тодорхой төсөл хөтөлбөрүүд байгуулан ажиллахаар боллоо.