Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг лхагва гаригийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслүүд энэ сарын 5 буюу ирэх пүрэв гаригаас нэр дэвшигчдээ тодруулах юм. Гэвч хуулийг нэг мөр болгоогүйгээс нэр дэвшүүлэх ажиллагааг хойшлуулахаар болжээ.
Тодруулбал, хуульд өөрчлөлт оруулж 14 хоногоор хойшлуулахаас өөр аргагүй гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд баасан гаригийн чуулганы хуралдааны үеэр онцлов. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор нөгөөдөр хэлэцэхэр төлөвлөжээ.