Энэ сарын 24-ний өдөр коронавирусний батлагдсан тохиолдол 20 байсан бол өнөөдөр 5-аар нэмэгдэж 25 боллоо.
Уг 25 тохиолдлын 12 нь Шарын гол сумынх бол 13 нь Дархан сумын иргэн аж.Эх үүсвэр нь тодорхойгүй 5 тохиолдол байна.Халдвар авсан иргэдийг насны ангиллаар нь үзвэл 10-19 насны хоёр, 20-29 насны тав, 30-39 насны тав, 40-49 насны ес, 50-89 насны гурван иргэн халдвар авчээ.Байршлаар нь авч үзвэл Дархан сумын 4, 10, 15 дугаар багт тус бүр нэг өрхийн нэг, нэг иргэн 9, 11, 13, 16 дугаар багт тус бүр нэг өрхийн хоёр, хоёр иргэн Шарын гол сумын дархан багт 4 өрхийн 8 иргэн, Санжит багт нэг, хайрхан багт хоёр өрхийн гурван иргэн байгаа бол хүйсийн хувьд 12 эрэгтэй, 13 эмэгтэй халдвар авчээ.
Дээрхиргэдийн 25 хувьд нь хоолой сэрэвгэнэх, толгой өвдөх, ханиах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрсэн бол 75 хувьд нь ямар нэг шинж тэмдэг илрээгүйбөгөөд нууц үеийн хугацаа 2-10 хоног байна гэж ЭМГ-аас мэдээлэв.
Тандалт судалгаагаар халдвартай иргэдийн ойрын хавьталболсон418 иргэнийг тогтоосон. Үүнээс ажиглан тусгаарлах 5 байранд 136 иргэн,гэрт нь 251 иргэнийг тусгаарлан хяналт тавьж байна. Аймгийн Онцгой комиссоос эх үүсвэр нь тодорхойгүй байгаа тохиолдлуудын эх үүсвэрийг олж тогтоох, ойрын хавьтлуудыг илрүүлэх, шинжилгээнд хамруулах зэрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Орхон аймагт очиж Сибирийнэрүүл мэндийнбүтээгдэхүүний танилцуулга сургалт хийсэн Дархан-Уул аймгийн 2 иргэнээс халдвар илэрсэн тул тэдгээр иргэдтэй холбоотой мэдээллийг цуглуулах, тархвар зүйг судлах ажлыг эхлүүлсэн байна.
ТүүнчлэнГоо сайхны болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулдаг /онлайн, хүргэлттэй/ үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлалаа.Мөн томоохон худалдаа,үйлчилгээний төвүүд, төрийн өмчит болон хувийн хэвшлийн дэд бүтцийн байгууллагуудыг өөрсдийн зардлаарнийт ажилтнууд, түрээслэгчдийнхээ 50 хүртэлх хувийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах шийдвэрийг гаргалаа. Газар тариалан эрхлэгчид түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсанаар аймгийн ХХААГ-аас нэвтрэх зөвшөөрөл авч, хаврын тариалалтын ажилдаа орох боломжтой аж.
3-р сарын 21-ний өдрөөс өмнө Шарын гол суманд очоод гацсан Дарханы болон өөр аймаг сумын иргэдийг нэг удаа татах ажлыг зохион байгуулах ажээ.