Тэгвэл амжилтад хүрсэн алдартнууд өглөөг хэрхэн угтдаг талаар сонирхолтой мэдээллийг танд хүргэе.АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өглөө бүр жимд явдаг
АНУ-ын Ерөнхийлөгч бол яах аргагүй дэлхийн хамгийн хүчирхэг хүн мөн. Барак Обама өглөө бүр 6.45-д босож жимд явдаг бөгөөд кардио болон хүчний дасгалууд хийдэг гэнэ.
Обама төмөр өргөж дуусаад өглөөний цайгаа гэргий Мишель болон охидуудтайгаа иддэг байна. Хоёр охин Малиа болон Саша нарыг сургуульд нь явсны дараа Обама дэлхийн хамгийн том гүрнийг төвхнүүлэх ажилдаа ордог аж.
Девид Камерон өглөө босоод ТВ үзэхээс зайлсхийдэг
Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон өглөө бүр 06.00 цагт орноосоо босдог. Тэрбээр 08.00 цаг хүртэл Засгийн газрын чухал ажлуудаа хийдэг бөгөөд 08.00 цагт гэр бүлийн хамт бяцхан өглөөний цай уудаг.
Камероны байшинд өглөө ТВ асааж болохгүй гэх хатуу дүрэм үйлчилдэг. Учир нь хүүхдүүд сургуульдаа явахаасаа өмнө ТВ үзэж цагийг өнгөрөөхөөс илүүтэй өөр хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй гэж үздэг гэнэ.
Харин ТВ үзэхийн оронд өглөө бүр хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авахын тулд бусад мэдээллийн хэрэгслүүдийг сайтар ажигладаг гэнэ.
Уинстон Черчилл эртэч хүн байгаагүй
Их Британийн өөр нэгэн Ерөнхий сайд Уинстон Черчилл өөр цаг үед амьдарч байсан нэгэн. Гэхдээ л тэр эртэч хүн байгаагүй. Өглөө бүр 07.30-д сэрдэг байсан хэдий ч 11.00 цаг хүртэл орондоо хэвтдэг зуршилтай байж.
3 цаг 30 минут орондоо юу хийдэг байсан нь хачирхалтай байгаа биз. Тэр өглөөний цайгаа тухтай гэгч нь уугаад өдөр тутмын сонин уншдаг байж. Мэдээж албаны ажлаа амжуулж, захидал унших, гарын үсэг зурах ажлуудаа амжуулдаг байж.
Старбаксын СЕО Ховард Шултз нохойгоо салхилуулдаг
Ямар компани байгуулсныг нь харахад хүртэл түүний өглөөний уламжлал тодорхой байгаа биз. Тэрбээр өглөө бүр 04.30 цагт босоод гурван нохойгоо салхилуулж, 05.40 цаг орчимд гэртээ ирж халуун кофе уудаг.
Стив Жоббс өглөө бүр өөрийгөө хурцлах урмын үг хэлдэг
Хар өнгийн хоолотой цамц, энгийн жинс өмссөн Стив Жобс дэлхийн хамгийн хүчирхэг компанийг байгуулахдаа өглөө бүр өөртөө урмын үг хэлж, өөрийгөө хурцалдаг байжээ.
Тэрбээр өглөө босоод толины өмнө очиж ""Хэрэв өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол би өнөөдөр хийх гэж буй ажлаа хийхийг хүсэх байсан уу" гэж асуудаг байж. "Мэдээж олон өдөр би "үгүй” гэж өөр¬төө хариулж байсан” хэмээн хожим тэр дурссан байдаг. Үгүй гэж хэлэх бүртээ тэр шинийг сэдэж санаачлахаар зүтгэдэг байжээ.
Билл Гейтс оюун санаа болон биеийн дасгал хийх дуртай байжээ
Бас нэгэн технологийн магнат, Майкрософтийг үндэслэгч Билл Гейтс өглөө босох бүртээ оюун ухаан болон биеийн дасгал хийдэг байжээ. Тэрээр орноосоо босоод цагийн турш кардио хийдэг байсан бөгөөд дасгалынхаа үеэр элдэв сургалтын видео үздэг байжээ. Ингэсгээр тэр бие болон оюун санаагаа өглөө бүр цэнэглэдэг байж.
Марк Зукерберг бараг унтдаггүй
Харвардыг орхисон ч өдгөө хамгийн том цахим сүлжээг байгуулаад байгаа 31 настай Марк Зукерберг бараг унтдаггүй. Тэр өглөөний 06.00 цаг хүртэл ч хамаагүй өөрийн компанийн ажилчидтай яриа өрнүүлж суух дуртай. Гэхдээ тэр огт унтдаггүй гэсэн үг биш. Тэрбээр их унтлаа гэхэд өдөрт 5 цаг орчим л унтдаг гэнэ.
Тэр өглөө боссон даруйдаа өөрийн алдарт "Фэйсбүүк” подволкыг өмсөж ажлынхаа талаар бодож эхлдэг. Тэрбээр өөр элдэв хувцас өмсөх талаар шийдвэр гаргах гэж цаг алдахыг хүсдэггүй.