Британийн ханхүү Харри ахдаа атаархдаг тухайгаа "Өглөөний мэнд Британичуудаа” шоунд оролцох үеэрээ ярьсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. Харригаас хөтлөгч "Ханхүү Уилъямын юу нь таны атаархлыг хүргэдэг юм бэ” хэмээн асуужээ. Ханхүү уг асуултад "Миний ах гайхалтай гэр бүлтэй. Жорж, Шарлотте хоёр үнэхээр хөөрхөн. Би тэдэнтэй байхыг хүсдэг. Би тэднийг харах бүртээ бага зэрэг атаархдаг. Гэхдээ энэ атаархал минь ямар ч хор шаргүй” гэж хариулсан байна.
"Та хэзээ гэр бүлтэй болох вэ” гэх хөтлөгчийн асуултад тэрбээр "Би ч сайн мэдэхгүй байна” гэж хариулжээ.
Харри өмнө нь жүжигчин Криссда Бонасттай үерхдэг байсан юм. Тэд сүй тавихаасаа өмнө салцгаасан билээ.