Токиогийн Олимпын зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото өчигдөр, цар тахлыг хяналтдаа авч чадахгүйд хүрвэл Токиогийн олимп үзэгчгүй зохион байгуулагдах боломжтой гэжээ.
Сэйко Хашимото хэвлэлийн бага хурал дээр цар тахал даамжирч эмчилгээний системд асуудал гарахад хүрвэл аюулгүй байдлыг хамгийн өндөрт тавьж, үзэгчгүй олимпыг зохион байгуулах болно гэжээ.
Японы олимпын хорооны дарга Ёширо Мори нэгдүгээр сарын эхээр Олимпын хэлбэр өөрчлөгдөж магад, үзэгчгүй олимп хийж магад гэжээ.
Цар тахлаас сэргийлэх хамгийн сүүлчийн гарын авлагын дагуу, тамирчид олимпын хугацаанд Японы бусад жуулчлалын газраар аялахыг хориглох бөгөөд олон нийтийн ресторан, дэлгүүр худалдаагаар орохгүй байх, олон нийтийн автобусанд суухыг хориглох болно.
Японы NHK-ийн мэдээлснээр, Японд Ковид-19-ын халдвараас болж нас барсан хүний тоо 10 мянгыг давж, нас барсан хүн 5 мянгаас 10 мянга болоход гуравхан сарын хугацаа өнгөрсөн байна.