Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хуралдаанаас 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн зорчих хөдөлгөөнийг нээж, иргэдэд амарч зугаалах боломжийг олгох шийдвэрийг гаргажээ.
Тус хуралдаанаас энэ сарын 09-нөөс эхлэн:
– Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
– Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.
-Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.
– Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
-Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдахаар болов.