|

ГЭР ОРОНГҮЙ 10 ИРГЭНИЙГ ХАШААНЫ ГАЗАРТАЙ БОЛГОЖЭЭ

"Сэтгэлийн ариун дэм” ТББ нь Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглон байрлуулах үйлчилгээг үзүүлж ажилладаг байна. Тус байгууллагынхан дээрх үйлчилгээнд хамрагдсан иргэдийг гэр оронтой болгохоор зорьж байна. Тэдгээр иргэдээс нийгэмд бие даан амьдрах чадвартай болсон 10 иргэнийг хашааны газартай болгох саналыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга С.Энхтайванд тавьсан байна. Уг саналыг хүлээн авч Сайхан сумын нутаг дэвсгэр болох Ширээ нуруунд гэр барих хашааны газар олгохоор болж, газрын хэмжилтийг нь хийж өглөө.

 MG 3330

 MG 3332

Хашааны газраа хүлээн авч байгаа дээрх 10 иргэний гурав нь өөрийн гэсэн гэр оронтой. Бусдын хувьд одоогоор орон гэргүй байгаа ч амьдрах арга заавал олдоно гэж тэд ярьж байна. Аймгийн Засаг даргын санаачилсан Нийгмийн үйлчилгээг танд аяны хүрээнд "Сэтгэлийн ариун дэм” ТББ-тай өнгөрсөн хугацаанд байнга хамтран ажиллаж ирсэн гэдгийг мөн үеэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалаг-Тамир онцлон тэмдэглэж байв.

Түмний төлөө гэсэн төрийн бус байгууллагын ажлыг дэмжин хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга С.Энхтайван, Сайхан сумын газрын даамал Д.Банзрагч, "СОД СҮР ВЕЙ" ХХК-ийн геодезийн инженер Б.Мөнхболд нарт "Сэтгэлийн ариун дэм” ТББ-ынхан талархал илэрхийлснийг уламжилъя.

IMG 3320