Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төслийн нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.
ТодруулбалДархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын засварын ажил 76.5 хувьтай, үйлдвэрийн бүсийн насос станцын шинэчлэлт, дулааны болон бохирын шугам хоолой солих 89 хувь, Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажилөнөөдрийн байдлаар87 хувьтай байна.Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт, насос станцын засварын ажлын хүрээнд нийт 41 байгууламж баригдахаас 22 барилга угсралтын ажил дуусаж 13 барилга угсралтын ажил үргэлжилжбайгаа аж. Гүйцэтгэл нь дууссан барилга,байгууламжидтоног төхөөрөмжугсрах ажлууд үргэлжилж байна.Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажлын хүрээнд дотоод болон гадаадад хийгдэх сургалтууд Ковид-19 цар тахлын улмаас хийгдээгүйаж.
Нийт хийгдэх ажлыг эзлэх хувиар нь авч үзвэл:
Нийт бетон цутгалтын 91хувь
Хийц бүтээц угсралтын 92хувь
Тоног төхөөрөмж угсралтын 24хувь ньтус тусхийгджээ.Тоног төхөөрөмж худалдан авалтын 82% төслийн талбайд нийлүүлэгджээ.