Энэ сарын 14-16-ны өдрүүдэд "Төвийн бүсийн түншлэл-2021", "Хөдөлмөрийн яармаг”, "Намрын ногоон өдрүүд” болно. Дархан хот байгуулагдсаны60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, борлуулалтыг дэмжих зорилготойаж.Уг үйл ажиллагаанд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, арилжааны банкууд оролцоно.
2021 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд аймгийн Спортын ордон, Найрамдал талбайд зохион байгуулах бөгөөд энэ үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
1. "Хөдөлмөрийн яармаг-2021” арга хэмжээний хүрээнд ажил хайгч, ажлын байрны захиалга бүртгэл, ажлын байрны зуучлал, ажил мэргэжлийн зөвлөгөө
2. Үзэсгэлэн худалдааны мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хөтөлбөр, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллах
3. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээгдэхүүний сурталчилгаа, борлуулалт худалдаа, үйлчилгээ
4. Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгаруулалт
5. Оролцогч байгууллагуудын олон нийтэд хандсан арга хэмжээ, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн танилцуулга мэдээлэл, үйлчилгээ, үзэсгэлэн худалдаанд оролцогчдын худалдаа үйлчилгээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн үнэ, төлбөргүй баталгаажуулалт, мах, сүүний түргэвчилсэн шинжилгээ
Ерөнхий зохион байгуулагч:
• Аймгийн Засаг даргын Тамгын газар
• Хүнс хөдөө аж ахуйн газар
• Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
• Стандарт, хэмжилзүйн хэлтэс
• МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим
Хамтран зохион байгуулагч:
• Аймгийн Мал эмнэлгийн газар
• Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
• Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс
• Аймгийн Мэргэжлийн хяналтын газар
• Сумдын Засаг даргын Тамгын газар
• Аймгийн Мэдээлэл технологийн алба
• Дархан-Уул аймгийн Ажил олгогч эздийн холбоохамтран зохион байгуулна.