|

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийгдэж эхэллээ

 

 

 

Дархан сумын хэмжээнд лхагва гарагаас эхлэн малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийгдэж эхэллээ. Вакцин хийгдсэнээс хойш 10 хоногийн турш айл өрхүүд малаа зөөврийн усаар услах, бусад айлын малтай нийлүүлэхгүй байх. Мөн адуу, үхэр, хонь, ямаа, гахайг байнга хариулах, малаа байранд нь маллагаанд маллах, шүлхий өвчний шинж тэмдэг мал, амьтанд байх далд үе нь удаан үргэлжилж байгаа тул мал халуурах, ноомойрох, шүлс гоожих тохиолдол илэрсэн үед МЭГ-т мэдэгдэх аж.

 

Вакцин хийлгэсэн малын сүүг долоо хоногийн дараагаас хэрэглэж болох бол харин махыг 21 хоногийн дараа хэрэглэж ажээ. Аймгийн хэмжээнд малын гоц халдварт "Шүлхий” өвчин гарсантай холбогдуулан шүлхий өвчний тархалтыг хумих, голомт болон сэжигтэй бүсийн малыг эрүүлжүүлэх, вакцинд хамруулах ажил үe шаттай хэрэгжиж байна.