|

Г.ДАМДИННЯМ: Хариуцсан яам нь үүргээ биелүүлээгүйгээс Дарханы замын ажил эхлээгүй. Бид та нараас болж иргэдэд загнуулж байгаа шүү

Г.ДАМДИННЯМ: Хариуцсан яам нь үүргээ биелүүлээгүйгээс Дарханы замын ажил эхлээгүй. Бид та нараас болж иргэдэд загнуулж байгаа шүү

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн БСШУС–н БХ–ы дарга Г.Дамдинням "Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах, нэмэлт оруулах нэрээр орж ирж байгаа болохоос Дарханы замын шинэ урсгалын санхүүжилтийн зүйлийг нэмж байгаа. Өнгөрсөн жилийн жагсаалтад байсан төслийг энэ жил оруулж ирээд батлуулахдаа яагаад  хасчихсан юм бэ. Ямар хариуцлагагүй юм. Дарханы зам  гээд сүүлийн хоёр жил тасралтгүй үзэж тарж байна. Хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүй, үүргээ биелүүлээгүй гэдгээс болж хагас сар зогссон. Түүнээс болоод санхүүжилтгүй болж гацсан. Барилгын улирал эхэлчихсэн байхад Дарханы замын ажил эхлээгүй байна. Засгийн газрын дутуу хийсэн ажлыг нөхөж, цаг алдах хэрэг байна уу. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ. Аль яам үүнийг шийдэх вэ. Санхүүжилт байхгүй Дарханы замын ажил эхлэхгүй байна. Тогтоолын төсөл гэж нэрийг нь нууж байгаа боловч төсөв, санхүүжилт гацаж байгаа асуудал шүү. Дарханы замаас болж иргэд эд хөрөнгө, амиа алдаж байгааг бүгд мэдэж, харж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард таван гишүүн Дарханы замын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, Зам, тээврийн хөгжлийн яаманд очиж үүрэг чиглэл өгөөд, "Асуудлаа шийд” гэхээр "УИХ-тай хамтарч ажиллах шаардлагагүй. Бид хийж байгаа” гэсэн бичиг явуулсан байсан. Та нарын өмнөөс бид иргэдэд загнуулж байгаа шүү. Энэ миний үг биш Дарханчуудын үг” гэв.