|

Скайтелийн дараа төлбөрт хэрэглэгчид "Дараа төлдөг шатахуун"-аа аваарай

 

Скайтел компанийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нь УБ хотод байрлах "Шунхлай" ШТС-аас 100,000 ₮ хүртэлх шатахуун болон бусад бүтээгдэхүүнийг дараа төлөх нөхцөлтэйгөөр, хялбар, шуурхай авах боломжтой боллоо. Хэрэглэгч та Скайтел аппликэйшн болон *123# тусгай дугаарт залгаж үйлчилгээг аваарай.

Хэрхэн дараа төлдөг шатахуунаа авах вэ?
Хэрэглэгч та СКАЙтел аппликэйшний хамтарсан урамшуулал цэс рүү орж: Үргэлжлүүлэх товчийг дaрснаар гэрээний нөхцөл гарч ирнэ. Зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд дараагийн цэс рүү шилжих болно. Зээл авах цэс рүү орж зээлийн хэмжээгээ шалгах боломжтой. Түүнчлэн тa ТАН кодоо Шунхлай ШТС-д үзүүлээд үйлчилгээгээ авах юм. Хэрвээ та гэрээний нөхцөлийг өмнө зөвшөөрсөн бол *123# дугаарт залгаж мөн шатахуунаа авaaрай. *123# дугаарт залгaснаар үйлчилгээний эрх болон зээл авах боломжит дүн харагдана. Зээл авах цэс рүү орж зээл авах хэмжээг оруулснаар 6 оронтой ТАН код ирнэ.Хэрэглэгчийн анхааралд:
SKYtel app дээр "зээлийн нөхцөл” –г зөвшөөрч баталгаажуулсан хэрэглэгчид энэхүү үйлчилгээг авах эрх нээгдэх юм. Таны нэг удаа идэвхжүүлсэн  ТАН КОД-ны хүчинтэй хугацаа 30 минут учир та үйлчилгээгээ 30 минутад багтаан хэрэглээрэй. Дараа төлдөг шатахууны төлбөрийг 15 хоногийн дотор төлөх ёстой бөгөөд төлбөрөө төлснөөр дахин үйлчилгээ авах эрх нээгдэх болно. Мөн скайтелийн хэрэглэгч та дараа төлбөрт үйлчилгээний багцынхаа үнэд тааруулан шатахуунаа авах боломжтой юм. Энэ нь та скайтелийн 40 мянган төгрөгийн дараа төлбөрт үйлчилгээний багцтай бол 40 мянган төгрөгт шатахуунаа авах боломжтой юм.