|

Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 хэмийг давж, цочир хүйтэрнэ


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
 Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсэг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр 0 хэмийг давж цочир хүйтэрнэ.
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 18-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2022 оны 09-р сарын 17-ны 20 цагаас 09-р сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.