|

Дарханы замын хэргээр хоригдсон ЗТХЯ-ын Үнэлгээний хорооны гишүүн Л.Баянзулыг суллажээ


Дарханы замын хэргээр дөрвөн хүнийг цагдан хорьж, хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа билээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Үнэлгээний хорооны гишүүн Л.Баянзул албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, ноцтой баримтыг хураан авч, цагдан хорьсон байдаг. Л.Баянзулыг тендер бусниулсан үндэслэлээр цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээд байсан билээ. Тэгвэл Л.Баянзулыг суллажээ.
          Бид Дарханы замын хэргээр хоригдсон ЗТХЯ-ын Үнэлгээний хорооны гишүүн Л.Баянзултай холбогдож, хэргийн талаар тодрууллаа. Тэрбээр “Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ одоогоор энэ хэргийн талаар тодорхой юм хэлэх боломжгүй. Мэдээлэл өгч болохгүй” хэмээлээ.