|

“STORM EXTREME DAY 2022” буюу экстрим спортын өдөрлөг болно

“STORM EXTREME DAY 2022” буюу экстрим спортын өдөрлөг болно

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Storm” экстрим шоп хамтран экстрим спортын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулана. Тус өдөрлөгт Дархан хотын авто спорт, мото спорт, экстрим дугуй, скейт, роликоор хичээллэгч нийт залуучууд цугларч өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж, ижил сонирхолтой хүмүүстэй уулзах боломжтой юм.

   Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн автомашинуудын танилцуулга, Дархан хотын шинэлэг өнгө үзэмжийг харуулсан зураг бүхий цамц, бомбер худалдаалагдана. Дархан хотын спорт, бартаат автомашин сонирхогчид, экстрим дугуй, скейт, роликоор хичээллэгчид, хотын нийт иргэд оролцох боломжтой. Тус өдөрлөг энэ сарын 9-ний өдрийн 12.00 цагт "Залуучууд” театрын авто зогсоолд болно.