|

Хоёр тонн самар шатжээ


Хоёр тонн боргоцой шатжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт самар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 15:17 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
   Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид тухайн газар очиход иргэн Б-гийн хашаанд хоёр тонн боргоцой шатаж байсныг 14 минут ажиллан унтраасан байна.