|

Картын мэдээллээ алдахаас сэргийлээрэй


Бидний худалдан авалт, төлбөр тооцооны шийдэл бэлэн мөнгөний хэрэглээнээс цахим хэлбэрт улам бүр шилжсээр байна. Амар хялбар хэрэглээний гол хэтэвч нь болсон картаар авах үйлчилгээний боломж нэмэгдэхийн хэрээр бусдын картыг ашиглан хууль бус гүйлгээ дамжуулах, цахим залилангийн хэргийн гаралт нэмэгдсээр байна. Өөрийн картаа хамгаалалтгүй орхих, мэдээллийг нь бусдад дамжуулах нь энэ төрлийн эрсдэлд оруулах магадлалтай тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ПИН КОД: Картын ПИН код гэдэг хамгийн эхний бөгөөд чухал хамгаалалт билээ. Пин кодыг хэрэглэгч өөрөө үүсгэхдээ өөрийн хувийн мэдээллийг агуулсан төрсөн он, сар, өдөр, утасны дугаарын аль нэг орон, дараалсан азын тоо гэх мэт таахад хялбар байдлаар үүсгэх нь гэмт этгээдүүдэд боломж олгож буй юм!
ПИН КОД, КАРТАА БҮҮ ДАМЖУУЛ: Банкны баталгаат үйлчилгээ, хүчтэй нууц үг ашигласан ч картаа бусдад дамжуулах, дэлгүүр, үйлчилгээний газарт пин кодоо хэлж үйлчилгээ авах нь та бүх хамгаалалтыг нь үгүй хийж буй хамгийн том алдаа юм. Таны картын дугаар, CVV код, хүчинтэй хугацаа зэрэг нь нууцлалтай мэдээлэлд хамаарах бөгөөд картын 16 орон бүхий дугаар, СVV кодыг  мэдсэнээр олон улсын гүйлгээ, онлайн худалдан авалт хийж гэдэг эрсдэлийг мартаж болохгүй.
БУСДАД КАРТ БОЛОН ДАНСАА БҮҮ АШИГЛУУЛ: Бусдын гуйлтаар карт болон дансаа танихгүй этгээдэд ашиглуулах нь өөрийгөө цахим залилан, луйврын холбогдогч, хохирогч болгож болзошгүй тул та татгалзаж хэвшээрэй. Залилагч этгээд хэний ч дүрд хувиран, сонирхол татахуйц санал тавих нь хэн нэгнээс залилсан мөнгөө таны дансаар дамжуулан авч, өөрсдийн ул мөрөө баллах оролдлого ч байж болох юм. Иймд аль болох өөрийн картыг бусдад дамжуулахгүй байж, хэн нэгэнд АТМ-аас бэлэн мөнгө гаргаж өгөхгүй байхад анхаараарай.
Мөн үйлчлүүлж буй АТМ дээр сэжиг бүхий камер болон картын соронзон тууз, ПИН кодын мэдээллийг хуулж авч болохуйц төхөөрөмж байх, сэжигтэй санагдсан тохиолдолд үйлчлүүлэхгүй байх нь зөв юм.
Мэдээллийн аюулгүй байдал нь энгийн зүйлээс эхлэлтэй гэдгийг анхааран өдөр тутамдаа өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалж хэвшээрэй!
Картаа гээгдүүлсэн бол яах вэ?
Эд зүйлс, бичиг баримтаа хаяж гээгдүүлэх тохиолдол бидний амьдралд тохиолддог. Тэгвэл банкны картаа хаячихвал яах вэ? Картаа хаяж гээгдүүлэх болон бусдад дамжуулах, нууц үгээ хэлэх зэргээс болж санхүүгийн алдагдал хүлээх эрсдэл тохиолдож болно.
Картын идэвхгүй төлөв
Картаа алдсан тохиолдолд банктайгаа яаралтай холбогдож, идэвхгүй төлөвт шилжүүлэх хэрэгтэй. Та заавал дуудлага хийх шаардлагагүй, банкны аппликэйшнээр нэвтрэн, хэдхэн дараад л шийдчих боломжтой.
ХААН Банкны аппликэйшнийхээ “Карт > Дебит/Кредит карт” цэс рүү хандаж, картын жагсаалтаас гээгдүүлсэн картаа сонгон тохиргоо цэснээс “Төлөв өөрчлөх” товч дээр дарж, картаа идэвхгүй болгох юм. Энэ аргыг зөвхөн картаа хаяж гээсэн гэлтгүй, хэн нэгэнд картын мэдээллээ алдсан байж болзошгүй үед ч мөн ашиглаарай. Идэвхгүй төлөвт шилжүүлсэн картнаас мөнгө шилжүүлэх боломжгүй болно.
Банкны аппликэйшн ашиглан карт хаах боломжгүй бол ХААН Банкны 1800-1917 дугаарт холбогдон өөрийн регистрийн дугаараар баталгаажуулан картаа идэвхгүй болгох боломжтой.
Картаа гэртээ хүргүүлээд авч болно
Картаа хаясан тохиолдолд бидэнд шинээр захиалж авах хэрэгцээ тулгардаг. Харин карт шинээр захиалах нь хэдхэн товч дараад л болохоор хялбар болсон билээ. Карт захиалахад банкны салбарт очих, утсаар захиалга өгөх шаардлагагүй. Та ХААН Банк аппликэйшнийхээ “Карт” цэс рүү хандан, хаяж гээгдүүлсэн картаа сонгоод “Тохиргоо” хэсгийн “Нөхөн авах” товчийг дарж, тухайн картаа дахин захиалж авч болно. Өөр карт захиалах бол “Карт захиалга” товчийг даран карт захиалах дансаа сонгон, төрлөө тохируулж, хүлээн авах хаягаа оруулснаар шуудангаар үнэгүй хүргүүлээд авах боломжтой.