|

Йемений сургуулийн рамадан сард зориулсан буяны үйлийн үеэр зэвсэгт мөргөлдөөн болж, 78 хүн амиа алджээ


Йемений босогчдын хяналтад байдаг Сана хотын сургуульд рамадан сард зориулсан буяны арга хэмжээ зохион байгуулж байх үеэр зэвсэгт мөргөлдөөн болжээ. Сана хотын сургуульд болсон мөргөлдөөний улмаас 78 хүн амиа алдсан байна. Одоогоор мөргөлдөөний талаарх мэдээлэл дэлгэрэнгүй гараагүй бөгөөд хуулийн байгууллагаас дэлгэрэнгүй албан мэдээлэл гаргаагүй байгаа аж.

Йемен 2015 онд Ирантай нэгдсэн хуситуудын бүс нутгийн Засгийн газраас нь булаан эзэлснээр иргэний дайн эхэлсэн байдаг. Иргэний дайны улмаас 150 мянга гаруй хүн амиа алдсан талаарх албан мэдээлэл байдаг аж.