Хэдийнэ дэлхийн хамтлаг болоод буй "The Hu" хамтлаг Монгол дахь анхны задгай талбайн тоглолтоо хийхээр болжээ.
"The Hu" хамтлаг ирэх зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай "Авто худалдааны цогцолбор" төвд зохион байгуулагдах "POWER EXPO & FESTIVAL” наадмын онцлох уран бүтээлчээр оролцохоор болжээ.
Хүннү рокын хэмнэлд уусч, уухайн нүргээнд сэтгэлээ сэргээх алтан боломж энэхүү үдэш тохионо. Мөн Монголын амьд хөгжмийн домгууд болох "Никитон", "Нисванис" зэрэг хамтлагуудаас гадна шинэ залуу уран бүтээлчид өөрсдийн шилдэг уран бүтээлээ толилуулах гэнэ.