|

ДАРХАН-УУЛ: Бараат хогийн цэг рүү цахилгаан татах ажил 90 гаруй хувьтай байна

Дархан хотын төвлөрсөн хогийн цэгт цахилгаан татах ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Бараат хогийн цэг нь 170 га газрыг хамардаг бөгөөд жилд дунджаар 50 мянга гаруй тонн хог хаягддаг аж. Иймд дээрх хогийн цэгт цахилгаан татаж аюултай хог, хаягдлыг шатаах зэрэг ажлууд хийгдэх ажээ.


2021 онд 35 га талбайн хур хогийг дарж булшлах ажлыг орон нутгийн төсөв, ААНБ-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн. Энэ жилээс агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх бодит ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлын явцтай Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа газар дээр нь танилцаж, чанартай хийхийн зэрэгцээ цаг агаарын нөхцөлөөс бусад шалтгаанд ажил зогсохгүйгээр хурдан гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн төлөөлөлд үүрэг болголоо.

Одоогоор аюултай хог хаягдал шатаах зуух, машин,механизмын гражбаригдсан бөгөөдцахилгаанд холбох ажилийнхүү үргэлжилж байна.

Угажлыг "Гэрлийн хэмнэл"ХХКгүйцэтгэж байгаа бөгөөд 250 квтдэд станц, 2.7 км цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, үер усны аюулаас хамгаалах далан хийгдэх аж.