|

Олимпын хөтөлбөрт каратэ, серфинг, скейтборд нэмэгдэж магадгүй


2020 оны зуны олимпын тоглолтын хөтөлбөрт спортын таван ч төрөл нэмэгдэж орж магадгүй гэж Олон улсын олимпын хороо таамаглаж байна. 

Өнөөдөр залуусын хамгийн их сонирхож хичээллэдэг спортын төрлүүд олимпын хөтөлбөрт орж медалийн төлөө өрсөлддөг болж магадгүй байна. Олон улсын олимпын хороо 2020 оны зуны олимпын хөтөлбөрт таван ч төрлийн спортыг оруулахаар судалж байгаагаа мэдэгджээ. 

Японы нийслэл Токио хотноо болох зуны олимпын хөтөлбөрт бейсбол, каратэ, серфинг, скейтборд,  софтболын төрлийг оруулах эсэх талаар энэ оны наймдугаар сард Рио-де-Жанейрод болох ОУОХ-ны чуулаганаар хэлэлцэх юм байна. 

Энэ төрлүүдийг олимпын хөтөлбөрт оруулах юм бол дэлхийн улс орнуудын тамирчид эвнэгдэл, найрамдплын бэлгэ тэмдэг болсон олимпын дэвжээнээ спортын 28 төрлөөр өрсөлддөг болох юм.