Европт завиар нэвтрэхээр оролдсон 14 орчим мянган дүрвэгчдийг өнгөрсөн долоо хоногт Газар дундын тэнгист аварсан тухай Хилийн хяналтын Frontex гэх Европын агентлаг мэдээлэв. Тус байгууллагын төв байр нь Польшийн нийслэл Варшав хотод байрладаг.
"Өнгөрсөн долоо хоногт 13 800 орчим дүрвэгсдийг Газар дундын тэнгисийн төв хэсэгт ерээд авран хайх ажиллагааны явуулан аварлаа. Түүнд манай бүх хөлөг онгоцнууд оролцсон ба аврагдсан 5000 мянга орчим хүнийг Италид оруулсан” гэж уг агентлаг мэдээлсэн байна.
Frontex мэдээлснээр, хууль бус цагаачид далайг модон завь, загас агнуурын жижиг онгоц зэргээр гатлахыг оролдсон ба гурван завь хөмөрч хэдэн зуун хүн живсэн гэж амь гарсан хүмүүс ярьсан байлаа.
Frontex агентлаг нь 14 хөлөг онгоц, дөрвөн нисэх онгоц, гурван нисдэг тэрэгтэй бөгөөд тэднийг Газар дундын тэнгист явуулсан "Тритон” ажиллагаандаа оруулжээ. Тэр бүсэд нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл агентлагийн эргүүлийнхэн бараг 18 мянган хүнийг авраад байна.