Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг XXXIII дахь удаагийн зуны олимпын наадам Парис хотноо эхлэхэд 68 хоног үлдлээ. Шилдгийн шилдэг 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх өдрийг дэлхий нийтээрээ хуруу даран хүлээж байгаа энэ цаг мөчид ХААН Банк спортын үнэнч шүтэн бишрэгчдэдээ зориулан дахин давтагдашгүй загвартай, Монголын анхны LED гэрэлтэй төлбөрийн картыг Олон улсын олимпын хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр харилцагчдадаа санал болгож байна.
Парисын олимпод зориулан эдгээр картыг цөөн тоогоор хэвлэсэн бөгөөд харилцагч та дебит картыг ХААН Банкны бүх онлайн сувгаар, кредит картыг өөрт ойр байрлах салбарт хандан захиалж, өөрийн хаягаар хүргүүлэн аваарай.
- Виза энгийн дебит картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу
- Виза энгийн кредит картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу
Мөн ХААН Банкнаас виза карттай харилцагчдадаа зориулан“МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ МӨЧИЙН ТӨЛӨӨ”урамшуулалт аяныг сарын өмнөөс зарлаад байгаа билээ.
Харилцагч та 2024.04.01 - 2024.05.31-ний хооронд ХААН Банкны болон гадаадын ПОС төхөөрөмжид VISA картаа уншуулах, олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийсэн 300,000₮ тутамд нэг тохирлын эрх авч аянд оролцох боломжтой юм. Аяны хугацаанд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх авах боломжтой бөгөөд нийт 4 харилцагчийг Парисын олимп үзэх эрхээр урамшуулахаас эхний 2 харилцагч аль хэдийнэ тодроод буй. Хоёр дахь ээлжийн тохирлыг 2024 оны 6-р сарын 7-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Шууд дамжуулалтыг уламжлал ёсоор хөндлөнгийн аудитын хяналт дор явуулна.
Харилцагч та тохирлын эрхээ шалгахыг хүсвэлбанканд бүртгэлтэй утаснаасаа 131917 дугаарт "tohirol" эсвэл "tokhirol" гэсэн мессеж илгээгээрэй. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадам үзэх гайхалтай урамшуулалт аянд хамтран ажиллаж буй VISA -д баярлалаа.
Жич: Байгууллагын VISA картаар тус урамшуулалд хамрагдах боломжгүй.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк