| |
|
Хүн ам нь хурдацтай буурч буй улс орнууд
НҮБ-аас 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.7 тэрбум болж, 2100 он гэхэд 10.4 тэрбум болж өснө гэж таамаглаж байна. Энэ өсөлт нь нас баралтын түвшин буурч, дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч зарим бүс нутаг, ялангуяа Европт төрөлт багасаж, цөөн ам бүлтэй гэр бүл рүү шилжих тул хүн амын тоо буурах хандлагатай байна. 2050 он гэхэд 61 улс орон эсвэл бүс нутгийн хүн ам дор хаяж нэг хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь төрөлт бага, мөн цагаачлалын түвшин өндөр байгаатай холбоотой юм.Хүн ам нь хурдацтай буурч буй таван улс.2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 22.5 хувьБолгар нь хүн амын тоо нь хамгийн хурдан буурч байгаа орны нэг бөгөөд энэ нь нас баралтын түвшин өндөр, төрөлт багатай холбоотой юм.2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 22.1 хувьЛитвийн эдийн засгийн хүчин зүйлүүд болон Европын холбоонд элссэн нь залуучуудыг олноороо дүрвэхэд нөлөөлсөн. Түүнчлэн тус улсын төрөлт, хүн амын хөгшрөлт бууралтад нөлөөлж байна.2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 21.6 хувьЛатви улс 2004 онд Европын холбоонд нэгдсэнээс хойш хүн амын тавны нэг орчим хувиар буурсан байна.2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 19.5 хувьУкраины хүн амын бууралтад үргэлжилж буй мөргөлдөөн болон ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн нь ихээхэн нөлөөлсөн.2020-2050 оны хооронд хүн амын бууралт: 18.9 хувьСербийн хүн ам буурч байгаа нь эдийн засгийн тодорхойгүй байдлаас ихээхэн шалтгаалж байна.0