|

Голомт банк Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай хамтын ажиллагааг эхлүүллээ


Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк болон Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа.  Ингэснээр "Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн менежментийн баг 2024 оны 4-р сараас шинэчлэгдэж, одоогоор санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь энэхүү хамтран ажиллах гэрээ юм. Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ.
Голомт банк 2022 оноос хойш "Нээлттэй банк” стратегийн хүрээнд харилцагч байгууллагуудынхаа дижитал шилжилтийг дэмжих, технологийн шийдлээр хамтдаа Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
undefined