АНУ-ын бөөрөнцөг шидэгч Райан Кроузер Парисын олимпоос ээлжит алтан медалиа хүртлээ. Түүний хувьд 2016 оны Риогийн олимпод анх аваргалж, амжилтаа Токиогийн олимпод баталсан юм.
Ингэснээр тэр олимпын наадамд бөөрөнцөг шидэлтээр гурван удаа аваргалсан цор ганц хүн болж түүхэнд үлдэж байна.
Тэрбээр 1992 онд АНУ-ын Ореган мужийн Портланд хотод төрсөн. Залуучуудын болон Заалны ДАШТ-ээс тус бүр алт, мөнгөн медальтай. Түүнчлэн 2022, 2023 оны Дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальтай нэгэн.