![](http://nutag.mn/uploads/posts/2024-09/1725245886_00.jpeg)
Энэхүү төслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өргөтгөсөн ажайл аргачлал (scaled agile framework) ашиглан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, томоохон цар хүрээтэй ажлуудыг бага багаар системтэйгээр төлөвлөн, нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.
Дэлхийн 80 гаруй орны 160 орчим санхүүгийн байгууллагад үйлчилгээ үзүүлэгч “Tata Consultancy” компанийн Quartz системийн шинээр нэвтрүүлээд буй дэвшилтэт хувилбар нь хиймэл оюун ухаан (artificial intelligence), машин сургалт (machine learning), байгалийн хэлний боловсруулалт (natural language processing) ашигладгаараа давуу талтай бөгөөд өгөгдөлд суурилан нарийвчилсан хяналт, тулгалт (screening) хийж эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэн, санхүүгийн системийг тогтвортой, үр дүнтэй ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Ингэснээр ХААН Банк харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэн, дэлхийн жишигт нийцсэн илүү найдвартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк