![](http://nutag.mn/uploads/posts/2024-09/1726141006_gpi08h_kb_com_zurag_x974.jpg)
ХААН Банк нь 2013 оноос тус хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэлхийн нэр хүнд бүхий 200 гаруй банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдынхаа худалдааны бизнесийг дэмжих, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэх боломжийг бүрдүүлээд буй юм.
Түүнчлэн харилцагчдадаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ачилтын өмнөх болон дараах зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна баримтат аккредитив, баталгаа, батлан даалтын аккредитивийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан гадаад худалдааны эрсдэлийг удирдах, санхүүжилтийн зардлыг бууруулах боломж олгодог. Энэ ч үүднээс “Монгол дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг долоо дахь жилдээ шалгаруулан өргөмжлөөд байна.
![зураг](https://content.ikon.mn/news/2024/9/12/bwnytn_kb.com_dahin_zurag_x974.jpg)
Эдгээр шагнал нь бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл төдийгүй ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, АХБ-ны хамт олонд болон ХААН Банкны нийт ажилтнуудын маань хамтын хичээл зүтгэл, ололт амжилт юм. Амжилтыг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье.
ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк