Мэргэжлийн сүмогийн Хацү Башё өндөрлөлөө. Үүнд озэки Хошорюү С.Бямбасүрэн түрүүлж, хоёр дахь түрүүгээ авсан байна. Ингэснээр тэрбээр ёкозүна цол хүртэх болзол хангаад байгаа юм.
Озэки Хошорюү С.Бямбасүрэн нь Асашёрюү Д.Дагвадоржийн дүү юм. Тодруулбал, Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү билээ.
Асашёорюү ч өнөөдрөөс яг 20 жилийн өмнө Хацү Башёд түрүүлж байжээ.
Озэки Хошорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох эсэхийг зөвлөл хуралдаж, тун удахгүй шийдвэрлэх юм байна. Тэрбээр өнөөдөр хоёр удаагийн нэмэлт барилдаанд хоёуланд нь давжээ.