|

Сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг 285-300 төгрөгөөр худалдаж авна


Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлд­­­­вэр­лэсэн эрчим хүчийг түгээх сүл­жээнд ний­лүү­лэхтэй холбоотой журмын хэ­рэг­­жил­тийг хангах, үнэ тарифыг нь шинэчлэх, энэ чиг­лэ­лээр цаашид авах арга хэм­­жээг то­дор­хойлох зорилготой олон ний­­тийн хэ­лэл­цүүлгийг Эрчим хүчний рефор­­мын үндэсний хорооноос өнгөрсөн сард зохион байгуулсан билээ. Тэгвэл эл хэлэл­цүүлэгт үндэслэн гар­гасан зөв­лөмж, саналд тул­гуурлан Эрчим хүчний зохи­цуу­лах хорооноос хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс түгээх сүлжээнд ний­лүүлсэн нэг кВт цахилгаан эрчим хүчний өдрийн тарифыг 285, оргил цагийн үеийнхийг нь 300 төгрөгөөр тооцохоор баталсан байна.  Үүнээс өмнө 06.00-17.00 цагт нийлүүлснийг нь өдрийн тарифаар буюу 140 төг­рөгөөр, оргил ачаал­лын 17.00-21.00 цагт ний­лүүлснийг нь 221 төг­рөгөөр тооц­дог байж. Өдрийн тарифыг хоёр дахин, оргил ачааллын үеийнхийг нь 79 төг­рөгөөр нэм­жээ. 
Засгийн газар 2024-2028 оны үйл ажил­лагааны хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүч­ний тархмал эх үүсвэрийг дэмжих ажлуудыг хэ­рэг­жүүлэхээр тусгасан. Үүний нэг нь та­ри­фын шинэчлэл гэдгийг Эрчим хүчний ре­­формын үндэсний хорооныхон онцлов. Ин­гэс­нээр хэрэглэгч өөрийн эх үүсвэрээс үйлд­вэрлэсэн илүүдэл эрчим хүчээ түгээх сүл­жээнд нийлүүлж, өгөөж хүртэх боломж нэ­мэгд­жээ. Түүнчлэн Эрчим хүчний яамнаас сэр­гээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой журмыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байгаагаа мэдээлэв.