|

Гурван метрийн гүнтэй нүхэнд унасан автомашины жолоочийг эсэн мэнд гаргажээ


Дархан-Уул аймагт "Суудлын автомашин замын хажуугийн бохирын ухсан нүхэнд унаж, нэг иргэн гарах боломжгүй байна" гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Prius Alpha” загварын суудлын автомашин замын хажуугийн шугам солих зориулалтаар ухсан 4х8 метрийн хэмжээтэй, гурван метрийн гүнтэй нүхэнд унаж, иргэн У /37 настай, эмэгтэй/ автомашинаас гарах боломжгүй байсныг эсэн мэнд гаргаж, ЯТТТөвд хүлээлгэн өгсөн байна.