|

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ерөнхийлөгчийн өршөөлөөр хорих ангиас суллагдлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сэтгүүлч Н.Өнөрцэцэгт уучлал үзүүллээ. 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал хүссэн захидлыг илгээгээд байсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Өнөрцэцэгийн хүсэлтийг хангаж уучлал үзүүлэхийн зэрэгцээ мөн нэр бүхий гурван эмэгтэйд уучлал үзүүлжээ.
Тэрээр өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангиас суллагдаж, гэртээ очжээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Ижий, аав, хоёр үрдээ ирлээ. Надад санаа тавьсан бүгдэд баярлалаа" гэжээ.