
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь гагцхүү УИХ-д байгаа. Тийм учраас УИХ-ын тогтоол гаргах ёстой. Уг тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Монгол Улсын Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно.