| |
|
Өмнөд Солонгосын эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн зөрүү 30 хувь давлаа

БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүлийн яамны судалгаагаар 2024 онд эрэгтэй, эмэгтэй ажилчдын дундаж цалингийн зөрүү 30.7 хувь болж өсжээ. Энэ нь өмнөх оноос 4.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.Эрэгтэйчүүдийн жилийн дундаж цалин 97.8 сая вон (70 мянган ам.доллар орчим) байсан бол эмэгтэйчүүдийнх 67.7 сая вон байв. Эмэгтэйчүүдийн орлого 6.7 хувиар буурсан нь эрэгтэйчүүдийн 0.8 хувийн бууралтаас хавьгүй өндөр байсан тул зөрүү улам нэмэгдсэн байна.Салбаруудаар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа, барилгын салбар хамгийн их зөрүүтэй гарч, 40 хувиас давсан бол мэдээлэл, харилцаа холбоо салбарт 34.6 хувьтай байжээ. Харин урлаг, спорт, чөлөөт үйлчилгээ, зочлох үйлчилгээний салбарт зөрүү харьцангуй бага байсан байна.Яамны мэдээлснээр зөвхөн ажилласан жилээс гадна албан тушаал, хөдөлмөрийн гэрээний төрөл, ажлын онцлог зэрэг олон хүчин зүйл цалингийн ялгаанд нөлөөлдөг аж. Тиймээс тус яам цаашид нас, албан тушаал, хөдөлмөрийн гэрээний төрөл, ажил тасалдсан хугацаа, ажлын онцлог зэрэг үзүүлэлтийг судалгаандаа багтааж, хүйсийн цалингийн зөрүүний шалтгааныг илүү нарийн тодорхойлохоор төлөвлөж байгаа аж. Мөн компанийн хэмжээнд цалингийн ил тод байдлын систем нэвтрүүлж, эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн мэдээллийг олон нийтэд ил тод зарлахыг шаардхаар ажиллажээ.